Түүхэн товчоо

Бидний туршлага

1991 он: Жаргалант брокерийн пүүс байгуулагдав.

1992-1995 он: Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих үйл явцад өмч хувьчлалын үйл ажиллагаанд зуучлагчаар Ховд аймгийг хариуцан оролцож “хөрөнгө оруулалтын эрхийн бичиг”-ийн их хувьчлалын цэнхэр тасалбараар 52100 хүнд, бага хувьчлалын ягаан тасалбараар 16542 иргэдэд үйлчилсэн.

1997 он: Монголын хөрөнгийн биржийн жинхэнэ гишүүнээр элсэв.

2000 он: Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоонд гишүүнээр элсэв.

2006 он: Үнэт цаасны Випро 1,0 программ хангамжийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэв.

2008 он: Улаанбаатар хотод албан ёсоор төлөөлөгч ажиллуулж эхлэв.

2009 он: Улаанбаатар хотод салбар оффис нээн ажиллуулав.

2010 он: Компанийн хийсэн арилжааны дүн 800 саяд хүрэв.

2012 он: Монголын хөрөнгийн биржийн шинэчлэлийн хүрээнд “Миллениум Ай Ти” системд амжилттай шилжин, Үнэт цаасны “Фронт оффис 1,0” системийг туршиж, үнэт цаасны клирингийн үйл ажиллагааг эрхлэх “Хас банк”-тай гэрээ хийв.

2013 он: Клирингийн Хас банктай 620,2 сая төгрөгийн төлбөр тооцоог амжилттай хийв.

2014 он: Үнэт цаасны “Випро 2,0” программ хангамжийг үйл ажиллагаандаа туршиж амжилттай болов.

2015 он: 2015 оны 3-р улиралд нийт 250 сая төгрөгний арилжаа хийж 8-д жагсаж байв.

2017 он: Анд Энерги ХК анхдагч зах зээлийн арилжаа идэвхтэй хийж 1,5 тэрбум үнэт цаас дээр 2,4 тэрбумын хөрөнгө босголт хийв.

2018 он: Монгол Базальт ХК-ны IPO-г амжилттай хэрэгжүүлж, нийт 6,4 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлэхэд үндсэн андеррайтераар оролцов.

2018 он: Хөвсгөл Алтандуулга ХК-ны FPO-г амжилттай хэрэгжүүлж, нийт 3,74 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлэхэд үндсэн андеррайтераар оролцов.

2018 он: Grand Bull Awards 2018 ёслолын арга хэмжээний үеэр “Шилдэг брокерийн компани” болон “Шилдэг андеррайтерийн компани” номинацид TOP-5 компанийн нэгээр шалгарав.

2018 он  МХБ арилжааны 7 хувь, Үнэт цаасны биржийн 95 хувийг, Андеррайтерийн  үйлчилгээгээрээ манлайлан ажиллаж байна.

2019 он: 80000 гаруй харилцагчидтайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

2019 оны байдлаар Ховд аймгийн иргэдийн 75 хувь үнэт цаасны үнэт цаасны дансаа нээлгэн мэдээллээ хүргэсэн байна

2019 он хагас жилийн байдлаар 3,3 тэрбум төгрөгний үнэт цаасны арилжаа хийж байна

2019 он манай компани үнэт цаасны арилжааны программ хангамжийг 100 хувь онлайн болгож байна.