Манай компанийн брокерийн үйлчилгээг авснаар Монголын Хөрөнгийн Бирж дээрх үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийх, монгол улсын засгийн газрын бонд (өрийн бичиг) болон компанийн зүгээс гаргасан хаалттай бондыг (өрийн бичиг) худалдан авах зэрэг үйлчилгээг авах боломжтой.

Үнэт цаасны данс нээх
Та үнэт цаасны данс нээлгэснээр үнэт цаасны арилжаанд оролцох, эрх нээгдэх буюу Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасуудад хөрөнгө оруулах боломжтой болно.

Иргэний хувьд:

  • Иргэний үнэмлэх
  • Насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, данс захиран зарцуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар

Аж Ахуйн Нэгж /ААН/-ийн хувьд:

  • Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар
  • ААН болон эрх бүхий албан тушаалтны хүсэлт, албан тоот
  • Дансан дахь хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг томилсон шийдвэр, албан тушаалтны овог нэр, төлбөр тооцооны баримтанд зурах гарын үсгийн баталгаат маягт
  • Тамга тэмдгийн дардас